Consulting explained
Apr 27, 2025
Зөвлөх байгууллагын үүрэг, давуу тал, Монгол дахь зах зээлийн онцлог

Өнөө үед бизнесийн орчин хурдтай өөрчлөгдөж байгаа тул байгууллагууд асуудлаа зөв оношлох, оновчтой шийдвэр гаргахын тулд гадны мэргэжилтнүүдийн тусламж авч, зөвлөхүүдийг урин ажиллуулах нь түгээмэл болсон. Гэхдээ зөвлөх үйлчилгээний бодит үр өгөөж, нөлөө нь байнга маргааны сэдэв болдог. Энэ нийтлэлээр бид зөвлөх байгууллагууд юу хийдэг, яагаад тэднийг ажилд авах нь үр дүнтэй байдаг талаар, мөн Монголын нөхцөлд хэрхэн хөгжиж, хэрхэн ойлгогддог тухай өгүүлнэ. Энэхүү нийтлэл нь зөвлөх үйлчилгээний захирал Цэрэннадмидын тусламжтайгаар боловсруулагдсан болно.    

Зөвлөх байгууллагууд юу хийдэг вэ?

Зөвлөхүүд нь байгууллагад дараах байдлаар туслалцаа үзүүлдэг: 

  • Асуудлыг илрүүлж, дүн шинжилгээ хийж, шийдэл гаргах 
  • Шийдлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хянах 
  • Стратеги болон үйл ажиллагааг оновчтой болгох 
  • Баг, процессын бүтцийн сайжруулалт хийхГадны зөвлөхийг ажиллуулахын давуу талууд: 
  • Гуравдагч, хараат бус өнцгөөс асуудлыг харах боломж 
  • Байгууллагад дутмаг туршлага, арга зүй, олон улсын жишгийг авчрах 
  • Засаглал, процесс, бүтээмжийг сайжруулах 
  • Хувь хүний хандлагаас ангид, бодит баримтад суурилсан шийдэл санал болгодог 

Дэлхийн Банк: Мексикийн туршлага

Дэлхийн банкнаас Мексикт хийсэн судалгаагаар (2020), орон нутгийн зөвлөхүүдийн үйлчилгээг жижиг, дунд бизнесүүдэд хөнгөлөлттэй үнээр хүргэх хөтөлбөр хэрэгжүүлжээ. Зөвлөхүүдийн үүрэг нь: 

  1. Асуудлыг тодорхойлох 
  1. Шийдэл боловсруулах 
  1. Хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх байв.  

Дундажаар зөвлөхүүд тухайн ААН бүр дээр ердөө 4 цаг ажилласан ч дараах өөрчлөлтүүд гарчээ: 

  • Борлуулалт, ашгийн түвшин мэдэгдэхүйц өсөөгүй ч 
  • Харин Хөрөнгийн өгөөж (Return on Assets) болон факторын бүтээмж (factor productivity) эрс сайжирсан байна 

Хөрөнгийн өгөөж (ROA): Байгууллагын нийт хөрөнгөөс хэдий хэмжээгээр ашиг гаргаж буйг илтгэнэ 

Факторын бүтээмж: Ажиллах хүч, тоног төхөөрөмж гэх мэт нөөцийг хэр үр ашигтай ашиглаж буйг хэмждэг үзүүлэлт 

Монгол дахь зөвлөх үйлчилгээ: Өнөөгийн дүр зураг

Монголын бизнесүүд зөвлөх үйлчилгээ авах нийтлэг шалтгаанууд: 

  • Мэргэшсэн, туршлагатай багтай хамтрах 
  • Эрсдэлийг бууруулах, шийдвэр гаргалтыг оновчтой болгох 
  • Зардал болон хугацааг хэмнэх, хурдан шийдэлд хүрэх 
  • Итгэлтэй, найдвартай гуравдагч этгээдээс үнэлгээ авах 
  • Дотоод нөөцөө хөгжүүлж, шинэ зүйл сурах боломж бүрдүүлэх 

Монголд бизнесүүд зөвлөх үйлчилгээ авах нь: 

  • Стратегийн төлөвлөлт хийх, шинэ бүтэц боловсруулах 
  • ERP систем, BI, автоматжуулалтын шийдэл нэвтрүүлэх 
  • Татварын эрсдэл, аудитын бэлэн байдлыг үнэлэх 
  • ESG болон засаглалын стандарт хангах зэрэг шалтгаантай байдаг  

Монгол дахь бизнес эрхлэгчдийн зөвлөх үйлчилгээний талаарх түгээмэл ташаа ойлголтууд:

  • "Зөвлөхүүд бол зүгээр л цаас үйлдвэрлэгчид" 
  • "Ур чадвар нь хангалтгүй, салбар бүрэн хөгжөөгүй" 
  • "Зөвлөх үйлчилгээ нь өндөр зардалтай, үр дүн багатай" 
  • "Бодит асуудлыг буруу тодорхойлж, ерөнхий, үндэслэлгүй шийдэл санал болгодог" 
  • "Зөвлөх сонголтоо буруу хийснээс үр дүнгүй төслүүд бий болдог" 
  • "Зөвлөхүүд зүгээр л онол ярьдаг, хэрэгжүүлж чаддаггүй" 
  • "Манай компани жижиг учраас бидэнд зөвлөх хэрэггүй" 

Монгол дахь зөвлөх үйлчилгээ хэрхэн хөгжсөн бэ?

Монголд зөвлөх үйлчилгээ 2000 оноос өмнө гадаадын байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн (төрийн байгууллагын шинэчлэл, өмч хувьчлалын зөвлөмж) голчлон төрийн байгууллагуудад чиглэсэн байдлаар хөгжиж байв. Харин 2010 оны үеэс уул уурхайн хөрөнгө оруулалт идэвхжиж, хууль эрх зүйн орчин, тайлагнал, хөрөнгө оруулалтын шаардлага хангах чиглэлд зөвлөхүүдийн хэрэгцээ нэмэгдсэн. Ковидын дараах үед дижитал шилжилт, технологийн интеграц хүчтэй хурдасч, зөвлөхүүдийн чиглэл мөн дагаж өөрчлөгдсөн. Өнөөдөр байгууллагууд өөрсдөө олон улсын болон дотоодын зөвлөхүүдтэй шууд холбогдож, хэрэгцээндээ тохирсон зөвлөхүүдтэй хамтран ажиллах чадвартай болжээ. 

Хувь хэрэглэгчийн анхаарах зүйлс

  • Зөвлөх үйлчилгээ авахдаа үр дүнгийн хүрээ, шалгуурыг тодорхой болгох 
  • Хийх ажлын задаргаа, хариуцлага, хуваарийг тохирох 
  • Тухайн зөвлөхийн туршлага, төсөлд ажилласан түүхийг шалгах 

Зөвлөх үйлчилгээ нь зөвхөн нэг удаагийн зөвлөгөө биш, харин байгууллагын хөгжил, стратегийн түншлэл байж чаддаг. Монголын бизнес эрхлэгчид энэ үнэ цэнийг ойлгож, зөвлөхүүдтэй зөв хэлбэрээр ажилласнаар илүү бүтээмжтэй, илүү бэлтгэлтэй, илүү ухаалаг байгууллагууд бий болох боломжтой. Иймээс зөвлөх үйлчилгээ бол зардал гэхээс илүү урт хугацааны хөрөнгө оруулалт гэж ойлгож болно 

Consulting explained
Таны бизнесийн сорилтуудыг
хамт зөвлөн хэлэлцье!
Өнөөдөр бидэнтэй холбогдоорой.
Холбоо барих
Холбоо барих