Байгууллагыг төлөөлөн удирдах албанд хөл тавихад тань тулгарах сорилтууд танаас шинэ түвшний төлөвшил, ур чадварыг шаарддаг. Эдгээр сорилтыг та ганцаараа даван туулахын оронд манай хөтөлбөрт нэгдэж, бид танд бодит сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд тань тусалъя.
Олон улсын, өндөр орлого бүхий фирмүүдийн шилдэг удирдагчидтай хамтран ажилласан 20 жилийн туршлага дээрээ тулгуурлан, бид "Манлайлагч" хөтөлбөрөөрөө батлагдсан стратеги, мэргэжлийн мэдлэг ба салбарын "know-how"-г хуваалцахад таатай байна.
Онч & Компанид бид оюутнууд болон шинэхэн төгсөгчдөд ажлын гараагаа итгэлтэйгээр эхлэх боломж олгодог. Тус нэг сарын эрчимтэй сургалтын хөтөлбөрөөрөө бид оролцогчдод аудит, консалтинг зэрэг өрсөлдөөнтэй салбарт амжилт гаргахад шаардлагатай техник мэдлэг, зөөлөн ур чадваруудыг олгоно.