Монголын бизнесийн орчин сүүлийн жилүүдэд эрчимтэй өөрчлөгдөж, илүү нарийн төвөгтэй болж байна. Гадаад, дотоод зах зээлийн дарамт, хууль эрх зүйн шинэчлэл, дижитал шилжилт, ESG зэрэг чиг хандлага нь компаниудаас илүү ухаалаг, стратегийн шийдвэр гаргахыг шаардах боллоо. Үүний хариуд байгууллагууд уламжлалт аргаар асуудлыг шийдэх бус, гадны мэргэжлийн зөвлөхүүдийн туслалцааг авах сонирхол нь эрс нэмэгджээ.
Монголын зөвлөх үйлчилгээний зах зээл нь харьцангуй залуу хэдий ч хурдтай өсөж буй салбаруудын нэг юм. 2024 оны байдлаар Монголын зөвлөх үйлчилгээний нийт зах зээлийн хэрэгцээ дараах байдлаар өссөн байна:
📈 Жилийн нийлмэл өсөлтийн хувь (CAGR): 6.2%
Мөн одоогийн байдлаар 100-150 орчим зөвлөх үйлчилгээний ААН үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 20 гаруй нь аудитын чиглэлд, 30 орчим нь бизнесийн зөвлөх чиглэлээр мэргэшсэн байна.
Монголын зөвлөх үйлчилгээний онцлог нь мэргэжлийн тогтолцоо, гэрчилгээжүүлэлт, стандартын нэвтрэлт зэргээс харагдана. 2011 онд үүсгэн байгуулагдсан Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ) нь зөвлөхүүдийг олон улсын CMC (Certified Management Consultant ) буюу oлон улсын стандартаар баталгаажсан менежментийн зөвлөхийн сургалт, шалгалт, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог нэвтрүүлээд байна. 2025 оны байдлаар, ММЗИ нь нийт 15 CMC болон 120 гаруй MCMC (Монголын мэргэжлийн зөвлөх) бэлтгэсэн нь салбарын мэргэжлийн байдлыг илтгэх үзүүлэлт болж байна.
Олон улсын аудит, татварын зөвлөх үйлчилгээний "Big Four" (PwC, EY, KPMG) компаниудын салбарууд идэвхтэй ажиллаж байгаагийн зэрэгцээ үндэсний туршлагатай фирмүүд (жишээ нь: Onch & Co, BDO Mongolia гэх мэт) дотоодын нөхцөл байдалд илүү нийцтэй, тохируулсан үйлчилгээгээрээ ялгарч байна.
Зах зээлд давамгайлж буй үйлчилгээний чиглэлүүд нь:
(ЖИЧ: “ESG” гэдэг нь “Environmental, Social, and Governance” буюу “Байгаль орчин, нийгэм, засаглал”-ын товчлол юм. Энэ нь байгууллагын үйл ажиллагааг зөвхөн санхүүгийн үр дүнгээр бус, нийгэмд болон байгаль орчинд үзүүлж буй нөлөө, дотоод засаглалын тогтвортой байдлаар нь үнэлэх үзүүлэлт юм)
2024 онд хийгдсэн дотоодын судалгаагаар:
Монголын зөвлөх үйлчилгээний салбар нь мэдлэгт суурилсан эдийн засгийн чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг болон өсөж байна. Харин энэ зах зээлийг улам тэлэхэд зөвхөн мэргэжлийн ур чадвар бус, салбарын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, үр дүнгийн талаарх бодит жишээгээр итгэл төрүүлэх контентууд нэн чухал болж байна. Энэ нь зөвлөх үйлчилгээний компаниуд зөвхөн асуудал шийдэгч бус, итгэл даах стратегийн түнш болох боломжийг нээж байна.
(Cover photo by Uya ya)