Зөвлөх үйлчилгээ
|
Хэрэгжүүлж болохуйц стратеги

Зөв шийдвэр, оновчтой зөвлөгөөгөөр бизнесийнхээ эрчийг хурдасгаарай

Онцгой сайн аудит, татварын зөвлөгөө чухал ч бизнесийн гол амжилт стратегийн уялдаа холбооноос үүддэг. Бид Монголын зах зээлд бизнесээ амжилттай хөгжүүлж ирсэн 20 гаруй жилийн туршлага дээрээ үндэслэн бизнесүүдэд асуудалд зөв шийдэл олох, урт удаан хугацаанд тогтвортой өсөж хөгжихөд нь тусалдаг.
Бидний арга барил
Бид жинхэнэ үнэ цэнийг танай багтай ойрхон ажиллаж, үйлчилгээний шат дамжлага, тулгамдсан асуудал, технологи зэргийг нарийн ойлгосноор хүргэж чаддаг. Мөн Монгол дахь тухайн бизнесийн салбарын чиг хандлагыг давхар харгалзан байгууллагын тань үйл ажиллагааны арга барилыг ахисан түвшинд гаргах шийдлийг санал болгодог.
Үндсэн үйлчилгээ

Бизнесийн зөвлөх үйлчилгээ

Манай бизнесийн зөвлөх үйлчилгээ нь эрсдэлийн орчноос ямар боломжийг олж авч болохыг тантай хамт ажиллан нээж тодруулна. Бид илүү үнэ цэнийг нээх, оролцогч талуудын итгэлцлийг бэхжүүлэх,  урт хугацааны амжилтыг авчрах найдвартай бизнесийн стратеги боловсруулахад тань тусална.
Санхүүгийн өөрчлөн шинэчлэл
ERP систем нэвтрүүлэх бэлэн байдлын үнэлгээ
Бизнесийн процессын дахин загварчлал ба хөгжүүлэлт
Дотоод хяналтын үнэлгээ
Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны стандартыг боловсруулах
Үндсэн үйлчилгээ

Аутсорсинг үйлчилгээ

Аливаа дотоод зардал, асуудалгүйгээр туршлагатай мэргэжилтнүүдийг бид нар танд хялбарчлан, гэрээт маягаар үйлчилгээ үзүүлнэ. Манай аутсорсинг үйлчилгээ бизнесийн тань хэрэгцээнд тохирсон нягтлан бодох бүртгэл, хүний нөөцийн үүрэг функцийг таны өмнөөс гүйцэтгэж, шаардлагатай үед үйл ажиллагаатай холбоотой заавар, зөвлөмж хүргэнэ.
Бизнесийн оношилгоо
Төслийн удирдлага
Өөрчлөлтийн удирдлага
Шинэ оргилд хүрэх замыг тань хамт зураглая
Өнөөдөр бидэнтэй холбогдоорой
Холбоо барих
Холбоо барих