Онч & Компани нь 2004 оны 1 сард Онч Аудит нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд үүссэн цагаасаа өндөр мэргэшсэн, туршлагатай, хараат бус аудитын үйлчилгээ үзүүлэх зорилготой ажилласаар ирлээ. Компаний үүсгэн байгуулагч, одоогийн гүйцэтгэх захирал Дэндэвсамбуугийн Ончинсүрэн нь Онч Аудитыг үүсгэн байгуулахаасаа өмнө Монгол болон Орос улсын орон нутгийн болон олон улс дамнасан бизнесийн байгууллагуудад хараат бус аудитын үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай. Тус компани нь анхандаа зөвхөн аудитын үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоогоор татварын зөвлөгөө, нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг болон менежментийн зөвлөх үйлчилгээгээр бизнесээ өргөжүүлээд байна.
Дэндэвсамбуугийн Ончинсүрэн нь 1999 онд Монголын анхны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад тэнцсэн 18 нягтлан бодогчийн нэг юм.
Тэрээр нийт 20 гаруй жилийн мэргэжлийн нягтлан бодох бүртгэлийн салбарт үйлчилгээ үзүүлсэн туршлагатай бөгөөд Улаанбаатарт өөрийн компаниа нээхээс өмнө Москва болон Улаанбаатар дахь "Том 4"-т ажиллаж байсан туршлагатай.
Д.Ончинсүрэн нь уул уурхай, банк санхүү, худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон олон нийтийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд аудит, татвар болон бусад зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна. Тэрээр аж үйлдвэрийн салбарын болон бизнесийн орчин, хууль эрх зүйн зохицуулалтын тогтолцооны талаар гүнзгий мэдлэг, туршлагыг хуримтлуулсны зэрэгцээ Онч Аудит компанийг амжилттай удирдан ирсэн бизнесийн арвин туршлагатай.
Тэрээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаар Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хороотой идэвхтэй харилцан ярилцаж, туршлага солилцон улс орны санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, туршлагаа өргөжүүлсээр ирсэн. Мөн Татварын Ерөнхий Газрын зохион байгуулсан ОУВС-н техник туслалцааны төслийн хүрээнд Татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлалыг боловсруулах ажлын хэсэгт ажилласан.
Д.Ончинсүрэн нь Монгол дахь Делоитт-г үүсгэн байгуулагчийн хувьд 20 гаруй жилийн туршид мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд үүнээс 13 жилийг ерөнхий захирлаар ажилласан туршлагатай хүний хувьд Монгол улсын эдийн засаг, бизнес, хууль эрх зүйн орчин болон уул уурхайн салбарын талаар арвин мэдлэг, туршлагыг хуваалцах болно.
Шагдарсүрэнгийн Норжинбат нь олон улсын мэргэшсэн нягтлан бодогч (CPA) бөгөөд 1999 онд Монголын анхны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад тэнцсэн 18 нягтлан бодогчийн нэг юм.
Тэрээр аудит, санхүүгийн зөвлөх үйлчилгээ, байгууллагын удирдлага, мэдээллийн системийн нэгдэл зэрэг салбарт 20 гаруй жилийн туршлагатай. одоогоор Онч & Компанийн зөвлөх үйлчилгээний хэлтсийг удирдахын зэрэгцээ аудитын салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Мөн тус компанийн охин компани болох Онч Кредит Рэйтинг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ба тус агентлаг нь үнэт цаас, бонд гаргаж буй хувийн хэвшлийн компаниудад санхүүгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлдэг.
Ажлынхаа туршид Ш.Норжинбат нь олон төрлийн салбарт аудит, зөвлөх, зөвлөмжийн төслүүдийг удирдан хэрэгжүүлсэн туршлагатай. Тэрээр харилцагчдын нягтлан бодох бүртгэл, татварын тайлагналын нийцлийг хангаж, санхүүгийн тайланг ОУ-ын Санхүүгийн Тайлагналын Стандарт (IFRS) болон Монгол Улсын холбогдох хууль, журамд нийцүүлэн бэлтгэх үйл явцыг хариуцан ажилладаг. Мөн IFRS-д нийцсэн ERP систем болон Sage ERP системийг хэрэгжүүлэх ажлыг удирдан, харилцагчдад амжилттай нэвтрүүлж өгсөн.
Түүний мэргэшсэн чиглэлүүдэд бизнесийн үнэлгээ ба хөрөнгө оруулалтын өмнөх шалгалт (M&A due diligence), удирдлагын бүртгэл, санхүүгийн тайлагналын сайжруулалт, дотоод хяналтын тогтолцооны үнэлгээ ба сургалт, дотоод аудитын чанарын үнэлгээ, IFRS зөвлөх үйлчилгээ зэрэг багтдаг. Ш.Норжинбат нь уул уурхай, санхүүгийн үйлчилгээ, төрийн байгууллага, олон нийтийн салбар зэрэг олон салбарын байгууллагуудтай хамтран ажилласан туршлагатай.
Баяннэмэхийн Цэрэннадмид нь Онч & Компанийн зөвлөх үйлчилгээ хариуцсан захирлаар ажилладаг бөгөөд удирдлагын зөвлөх үйлчилгээ, аудит, санхүүгийн үнэлгээ, эрсдэлийн удирдлага болон мэдээллийн системийн нэвтрүүлэлт зэрэг чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай. Тэрээр уул уурхай, санхүүгийн үйлчилгээ, барилга, төрийн бус байгууллага, жижиглэн худалдаа, төрийн байгууллага зэрэг Монгол Улсын олон салбарт ажилласан арвин туршлагатай.
Тэрээр Их Британийн Deloitte компанийн эрсдэлийн зөвлөх үйлчилгээний хэлтэст ажиллаж байх хугацаандаа санхүүгийн болон үйл ажиллагааны хяналтын үнэлгээнд мэргэшин ажилласан.
Б.Цэрэннадмидын удирдсан голлох төслүүдийн нэг нь Монголын тэргүүлэгч уул уурхайн компанийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог үнэлэх томоохон аудитын төсөл байсан бөгөөд тэрээр энэхүү төслийг амжилттай удирдан, үйл ажиллагааны сайжруулалтад чиглэсэн зөвлөмжүүд боловсруулж өгсөн. Мөн залилангийн эрсдэлийн үнэлгээ, баримт бичгийн шинжилгээ, ярилцлага зэрэгт тулгуурласан иж бүрэн шалтгаан тодорхойлох (forensic investigation) төслийн голлох оролцогчоор ажилласан. Үүнээс гадна тэрээр түгээлтийн сүлжээ, агаарын тээвэр болон уул уурхайн томоохон компаниудад ERP системийг амжилттай нэвтрүүлж, үйл ажиллагааны үр ашиг, нийцлийг хангах ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Жавхлантын Түвшин нь Онч & Компанийн татварын зөвлөх үйлчилгээний захирлаар ажилладаг бөгөөд татварын зөвлөх, тайлагналын чиглэлээр 15 гаруй жилийн туршлагатай. Тэрээр эрчим хүч, уул уурхай, металл, EPC (инженерчлэл, худалдан авалт, барилга), банк санхүү, жижиглэн худалдаа, газрын тос болон хийн салбар зэрэг Монголын голлох салбаруудын харилцагчдад зөвлөгөө өгч ирсэн.
Ж.Түвшин нь шилжүүлгийн үнэ тогтоолтын чиглэлээр гүнзгий мэдлэг, туршлагатай мэргэжилтэн бөгөөд олон удаагийн шилжүүлгийн үнэ дээрх аудит, зөвлөгөөний төслүүдийг амжилттай удирдан ажиллаж, харилцагчдыг нарийн төвөгтэй хууль, зохицуулалтад нийцүүлэхэд нь тусалсан. Мөн гадаад мэргэжилтнүүд болон хувь хүмүүсийн татварын тайлагнал, зохицуулалтын чиглэлээр мэргэшсэн бөгөөд олон улсын байгууллага, мэргэжилтнүүд Монголд саадгүй, үр ашигтайгаар үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж ажилладаг.
Тэрээр Отгонтэнгэр Их Сургуулийн худалдааны эрх зүйн бакалаврын (LL.B.) зэрэгтэй бөгөөд Энэтхэг улсын Хайдарабад хотын NALSAR хуулийн их сургуульд компанийн болон худалдааны эрх зүйгээр мэргэшсэн хуулийн магистрын (LL.M.) зэрэг хамгаалсан.
Бямбасүрэнгийн Уранбилэг нь татвар, аудитын чиглэлээр уул уурхай, банк, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбарт 16 гаруй жилийн туршлагатай, мэргэшсэн нягтлан бодогч (CPA) юм. Тэрээр Онч & Компанийн түнш бөгөөд 2008 оноос хойш тус компанид удирдах албан тушаал хашиж, одоогоор аудит ба зөвлөх үйлчилгээний практикийг хариуцан удирдаж байна.
Мөн тэрээр Англи улсын ACCA-ийн сертификаттай мэргэжилтэн юм.Тэрээр Хонконг дахь Deloitte компанийн аудитын менежерээр ажиллаж байх хугацаандаа олон улсын болон дотоодын банк, хөрөнгө оруулалтын сан, сангийн удирдлагын байгууллагууд зэрэг санхүүгийн салбарын харилцагчдад аудитын үйлчилгээ үзүүлж, төсөл удирдан ажиллаж байсан туршлагатай.