top of page
Luxurious Office

Onch & Company таныг урьж байна. Onch & Company-д нэгдэж, өөрийн ажил мэргэжлийн өсөлтийг мэдэр! 
     УБ хотын төв цэгт түүх, соёлын дурсгалт барилга, орчин үеийн санхүү, бизнесийн төвд их хотын эрч хүчийг мэдрүүлэх манай ажлын байр таны амьдралын үнэт цагийг хэмнэх болно. ICC Tower нь бүтээлч гарааны бизнесээс эхлээд дипломат төлөөлөгчийн газар, аж ахуйн нэгж компаниуд зэрэг төрөл бүрийн бизнесүүдийг багтаасан динамик, эрч хүчтэй уур амьсгалыг бүрдүүлсэн УБ хотын шилдэг оффис барилга юм. 
     Бид ажлын эерэг орчныг бүрдүүлж, ажилчдаа аз жаргалтай ажлаа хийх сэтгэл зүйг нь дэмждэг. Амьдралын өдөр тутмын зөв хэмнэл, амралт ажлын тэнцвэртэй байдал, хүнлэг менежментийн хэв маягийг чухалчлан ажилтнууддаа зориулж амралт иогийн өрөө, ширээний теннис, цайны өрөөг төлөвлөсөн нь өдрийн турш эрч хүчтэй, анхаарлаа төвлөрүүлэн ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. 
     Бид компанийн үйл ажиллагаанд хамт олны идэвхтэй оролцоог хангах, тогтмол сургах, хөгжүүлэх, көүчинг буюу дасгалжуулалт хийх, идэвхжүүлэх урамшуулал олгох замаар ажлын бүтээмжээ нэмэгдүүлдэг ба бид өсөн дэвших эрмэлзэлтэй, зогсолтгүй суралцах хүмүүстэй ажилладаг.
     Онч компани чанартай үйлчилгээ харилцагчдаа үзүүлэхийг эрхэм зорилгоо болгодог бөгөөд манай багийн гишүүн бүр харилцагчдын бизнесийн тогтвортой өсөлт хөгжилд өөрсдийн хийж гүйцэтгэж буй аудит, татвар, бизнесийн болон засаглалын зөвлөх үйлчилгээгээр дамжуулан чухал нөлөө үзүүлдэг.  
     Хүнлэг эерэг хэдий ч таны мэргэжлийн ур чадварыг байнга сорих үр бүтээлтэй хамт олонтой ажиллаж өөрийн потенциалыг нээгтүн!
                                                                                Бидэнтэй нэгдэж өөрчлөлтийг бүтээгтүн!

Та биднээс юу хүлээж байна вэ

  • Үр бүтээлтэй ажилладаг та өдөрт 8 цагаас илүү ажиллахгүй

  • Мэргэжлийн сургалт, чадварыг сайжруулах сургалт болон көүчинг

  • Гүйцэтгэлийн урамшуулал

  • Эрүүл мэндийн даатгал

  • Эерэг, тэнцвэртэй ажлын орчин

Манайд ямар мэргэжлийн хүмүүс ажилладаг вэ

  • Нягтлан бодогч

  • Эдийн засагч

  • Хуульч

  • Өгөгдлийн шинжээч

  • Статистикч

  • Бизнесийн шинжээч

  • Банк санхүүгийн мэргэжилтэн

  • Актуарч

  • Орчуулагч (Англи, Хятад, Япон)

bottom of page