top of page

Бизнес аналист ажилд авна

Onch & Company-д нэгдэж, өөрийн ажил мэргэжлийн өсөлтийг мэдэр!

Онч & Компани нь аудит, татвар болон засаглалын зөвлөх үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн өндөр чанартайгаар гүйцэтгэдэг тэргүүний компанийн нэг билээ.   

Бид төрөл бүрийн ур чадвартай, туршлагын ялгаатай ч өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй залуу мэргэжилтнүүдийн сургалт, хөгжилд нь хөрөнгө оруулалт хийж, тэднийг илүү амжилтанд хүрэх боломжийг олгодог.

Бид Зөвлөх үйлчилгээний багтаа чадварлаг, эрч хүчтэй Бизнес Аналист хайж байна.

Ажлын байрны тодорхойлолт

Туршлагатай бизнес аналист 2 хүн

Энэ нь бүтэн цагийн Бизнес аналист-ийн ажил бөгөөд ихэнхдээ Улаанбаатар хотод компаний оффис ба гэрээс хослуулан ажиллах ба шаардлагатай үед орон нутагт томилолтоор ажиллана.

Бизнес аналист нь бизнесийн процесс болон дата өгөгдлийг шинжлэх ба бизнесийн процессийг сайжруулах болон бизнесийн дата өгөгдлийн хандлагыг шинжилж бусад алба, нэгжүүдтэй хамтран ажиллах юм.

Тавигдах шаардлага

• Бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг, хүний нөөц мэдээллийн технологи чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магисрын зэрэгтэй бол давуу тал болно.

• 3+ жилийн ажлын туршлагатай

• Өмнө ажиллаж байсан байгууллагадаа эсвэл сурч байх явцдаа шинэ, сайн процесс, арга практикийг хэрэгжүүлж, хийж байсан туршлагатай

• Дата өгөгдлийн шинжилгээ болон Tableau, Power BI зэрэг дата дүрсжүүлэлтийн хэрэгслүүдийг ашиглах чадвартай

• Бизнесийн мэдлэгтэй, бизнесийн дата шинжилгээ хийх, дүн шинжилгээ дүгнэлт хийх, дата трэндийг тодорхойлох чадвартай

• Харилцааны буюу түвэгтэй шинжилгээг өөр өөр хэрэглэгчдэд тохируулан товч тодорхой илэрхийлэх чадвартай

• Деталь, чимхлүүр зүйлсийг анхаарах чадвартай, олон төсөл дээр зэрэг ажиллах чадвартай

• Асуудал шийдвэрлэх чадвартай ба хурдтай ажилладаг орчинд ажиллах чадвартай

• Англи хэлний дунд эсвэл түүнээс дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.


Бид зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамж, ажиллах таатай орчиныг санал болгож байна.

Хэрвээ та бидэнтэй нэгдэхийг хүсвэл zganchimeg@onch.mn мэйл хаяг руу өөрийн анкет, ажилд орохыг хүссэн захидал болон холбогдох баримт бичгээ явуулаарай.


Зөвхөн эхний шатанд шалгарсан ажил горилогчидтой холбоо барих болно.  


Өргөдөл хүлээн авах хугацаа:  1 сарын 30 хүртэл 





111 views0 comments

Comments


bottom of page