top of page

“Onch & Company” 20 жилийн ойгоо “Reshaping the Industry” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

"Онч Аудит” хэмээх нэрээр анх байгуулагдаж, аудит, нягтлан бодох бүртгэл, татвар, бизнесийн зөвлөх үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлж, мэргэжлийн өндөр түвшинд хүргэж, салбартаа тэргүүлэх компани болж чадсан Onch & Company 20 жилийн ололт амжилт, ирээдүйн зорилго төлөвлөгөөгөө эрхэм харилцагчид, ажилтнууд, бизнесийн түншүүдтэйгээ хуваалцаж ойн баяраа тэмдэглэлээ.


Дэлхийн хэмжээний аудитын компанийг Монголын зах зээлд нэвтрүүлж, дотоодын томоохон компаниудыг олон улсад гарахад санхүү, татвар, аудит, бизнесийн зөвлөгөө өгч ажилласан туршлага маань бидэнд олон улсын бизнес, компанийн засаглал, стандарт, татварын эрх зүйн орчинд ажиллахад саадгүй хөшүүрэг болдог. Тиймээс “Onch & Company” –ийн хамт олон 2030 он хүртэлх хөгжлийн стратегиа олон улсын зах зээлд гарсан Монголын анхны үндэсний аудитын компани болох тэргүүн зорилго тавин ажиллаж байна.

Бид “Onch & Company” үндэсний брэнд болж чадсаны хувьд үйл ажиллагаагаа улам тэлж, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж, технологийн давуу талуудыг нэвтрүүлж, өөрсдийн ‘know-how’- гаа харамгүй хуваалцан, үндэсний франчайз бүхий сүлжээ компанийг үүсгэхээр зорьж байна.


Өнгөрсөн хугацаанд бидэнд итгэж, хамтран ажилласан групп, компаниуд, “Onch & Company”-ийн түүхийг бичилцсэн үе үеийн ажилтнууд, бидний үйл ажиллагааг дэмждэг төрийн болон хувийн байгууллагууд, нийт салбар нэгтнүүддээ талархаж буйгаа илэрхийлж, “Монголын аудитын салбарыг дэлхийн зах зээлд хамтдаа гаргацгаая” хэмээн  бид уриалж байна.



2 views0 comments

留言


bottom of page