top of page

"Onch & Company" - ийн 3.0 үе эхэллээ

Онч Аудит ХХК нь анх 2004 онд аудитын үйлчилгээгээр үйл ажиллагаа эхлүүлж байсан бол төд удалгүй санхүүгийн систем нэвтрүүлж хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ болон татварын зөвлөх үйлчилгээг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон үндэсний томоохон групп компаниудад хүргэж эхэлсэн.


Бид 2012-оос 2022 оны хоёрдугаар сар хүртэл дэлхийн хамгийн том дөрвөн группийн нэг болох Deloitte-ийн Монгол дахь салбараар ажилласан билээ. Монгол Улсын эдийн засаг, зах зээл, гадаадын хөрөнгө оруулалт хумигдсан нөхцөл байдлаас үүдэн Deloitte нь Монгол Улсад оффисоо хаахаар шийдвэрлэсэн. Ийнхүү глобал компанийн туршлагыг хуримтлуулсан манай хамт олон энэ оны хоёрдугаар сараас эхлэн үндэсний брэнд Onch & Company-ийн дор аудит, менежментийн зөвлөх үйлчилгээ, татварын зөвлөх үйлчилгээ, сургалт болон судалгаагаа үргэлжлүүлэн явуулах гэж байгаадаа туйлын баяртай байна. Манай компанийн түүхийн 3.0 үе ийнхүү эхэлж байна.


Энэ оны нэгдүгээр сард манай улсын уул уурхайн салбарт томоохон үйл явдал тохиосон билээ. Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний үе шат эхэлж, Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна эдийн засагт тогтвортой өсөлт хөгжлийн боломж бүрдсэн.


Энэ үйл явдалтай зэрэгцээд бид компанийнхаа шинэ нээлт, шинэ хуудсыг эхлүүлж байгаадаа их бэлэгшээж байна. Бид зөвхөн аудит, татварын үйлчилгээ төдийгүй харилцагч байгууллагын хөгжилд түлхэц өгөх бусад шинэлэг мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхийн тулд дэлхийн болон Ази-Номхон далайн зах зээл дээр ижил үйлчилгээ явуулдаг компаниудтай хамтран ажиллах ба мэргэжлийн үйлчилгээний үндэсний бие даасан тэргүүн компани болох зорилго тавин ажиллаж байна.


Өнгөрсөн хугацаанд глобал компанийн нэг хэсэг болон арван жил амжилттай ажиллаж Австрали, Сингапур, Лондон, Гонконгын өрсөлдөөнт зах зээл дээр ажиллаж олон улсын туршлага хуримтлуулсан үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Бид олон улсын компанитай хамтран ажилласан туршлага, ур чадвараа Монголдоо нутагшуулж, бие даасан компани болон шинэчлэгдэж, илүү ихийг хийж бүтээхээр урам зоригтой ажиллаж байна.


ТАНЫГ ШИНЭ ОРГИЛД ХҮРГЭХИЙН ТӨЛӨӨ бид дэлхийн стандартын мэргэжлийн үйлчилгээгээ хүргэсээр байх болно.


100 views0 comments

Kommentare


bottom of page