Capital Markets Mongolia (CMM) болон Онч Кредит Рейтинг Эйжинси ХХК нар хамтран үнэт цаас гаргагчдад мэдээлэл өгөх, үнэт цаасны зэрэглэл тогтоох үйлчилгээг сурталчлах, харилцан ашигтай хамтран ажиллах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Онч Кредит Рейтинг Эйжинси ХХК нь шинээр Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бөгөөд цаашид макро орчин, салбарын нөлөөлөл, компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, санхүүгийн байдал зэрэг эрсдлийн олон талт хүчин зүйлсийн судалгаанд үндэслэн компанийн болон бондын зэрэглэл тогтоох, санхүүгийн байгууллагын зэрэглэл, ESG үнэлгээ, дотоод үнэлгээ зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.
СММ нь хувьцаат компаниудад хөрөнгө оруулагчидтай харилцах стратегийг оновчтой тодорхойлох, мөн IPO хийх, бонд гаргах стратеги зэрэг бизнесүүдийг Хөрөнгийн зах зээлд үр ашигтай, нэр хүндтэй оролцох тал дээр зөвлөн ажилладаг.
Талууд бизнесүүдэд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах өртгийг бууруулах, мөн хөрөнгө оруулагчдад оновчтой шийдвэр гаргахад зайлшгүй шаардлагатай байгаа зэрэглэл тогтоох үйлчилгээг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Kommentare