top of page

Шинэ үе форум зохион байгуулагдана

Updated: Mar 11

Onch & Company санаачлан зохион байгуулах "Шинэ үеийн форум" нь залуу мэргэжилтнүүдийн зөөлөн ур чадварыг дээшлүүлж, манлайлал, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилготой сургалт - хэлэлцүүлэг хосолсон арга хэмжээ юм.

Залуу ажилтнуудын хүсэл зорилго, эерэг хандлага, найрсаг харилцаанд тулгуурлан бүтэх уг арга хэмжээнд тогтмол оролцох нь зөвхөн ажилчдад ашиг тусаа өгөхөөс гадна ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоог идэвхжүүлэх, харилцагчийн үйлчилгээг сайжруулах, бизнесийн тогтвортой урт хугацааны хамтын ажиллагааг хадгалах зэргээр харилцагч байгууллагуудад ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

2024 оны 3 сарын 14 нд болох анхны форумд хувь хүний хөгжил, манлайлал, байгууллагын хөгжил чиглэлээр мэргэшсэн Австралийн мэргэжлийн сертификаттай сургагч багш, олон улсын зэрэгтэй коуч Г.Болор "Сэтгэл хөдлөлийн оюун ухаан" сэдвээр илтгэх бол Онч Аудит компаний зүгээс байгууллагынхаа соёл ба үнэт зүйлсийн талаар танилцуулах болно. Мөн “Шинэ үеийнхний боловсрол хөгжил” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх ба шинэ үеийнхэн хоорондоо нетворк хийж санал бодлоо солилцох боломжтой.

Эрхэм харилцагч та бүхнийг дараах линкээр бүртгүүлэхийг урьж байна.




34 views0 comments

コメント


bottom of page