“Онч Аудит ХХК-ийн хамт олон нийгмийн сайн сайхны төлөө соёл урлагийн салбарыг дэмжиж ажилладаг. Хөгжмийн зохиолч Хишигтогтохын Алтангэрэлийн “Ганц цагаан шувуу” моно дуурийг бид ивээн тэтгэж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа нээлтээ хийлээ. Дуурь Бүжгийн Эрдмийн Театр Арилжааны бус мэргэжлийн урлагийн бүтээлийг олон нийтэд хүргэх зорилготой Монголын Урлагийн Зөвлөл, Монгол Улсын Консерватори, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын хамт олонтой хамтран ажиллаж энэхүү дуурийг тайзнаа амилуулсандаа баяртай байна. Энэхүү ажил Монголын орчин цагийн тайзны урлагийн өрсөлдөх чадварыг харуулж буй уран бүтээлийн томоохон эрэл хайгуул болсон гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Моно дуурь нь ганц дүртэй тул зохиолын өрнөл зөрчил, хөгжүүлгийн гол үүргийг симфони найрал хөгжим голлон гүйцэтгэдэг ба гоцлол дуучнаас хоолойн чадал, өнгө илэрхийллийн уран мэдрэмж, сэтгэл хөдлөл, жүжиглэх өндөр ур чадвар шаарддаг. “Ганц цагаан шувуу”дуурийн найруулагчаар ОХУ-ын Театр урлагийн академи /ГИТИС/-ийн Хөгжмийн театрын найруулагчийн тэнхимийн төгсөх курсын оюутан Б.Мэндбаяр, тайзны зураачаар С.Ариунболд,зураач Х.Ууганбаяр, гоцлоочоор УДБЭТ-ийн гоцлол дуучин Э.Отгонбат, төгөлдөр хуурчаар Ц.Уртнасан нар ажиллаж симфони найрал хөгжмийг удирдаач Б.Лхагвасүрэн удирдан тоглууллаа. Дашрамд сонирхуулахад Монголын анхны сюрреалист моно дуурийг нэрт найруулагч агсан МУУГЗ Л.Эрдэнэбулган, МУГЖ дуурийн дуучин Ц.Төвшинтөгс, цомнол зохиолч М.Энхболд, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нар санаачлан сонгодог урлагийн шүтэн бишрэгчдэд хүргэж байсан юм.
top of page
bottom of page
Kommentarer